М.Нарантуяа: Ц.Анандбазарын асуудлыг орхиоч гээд 150 сая төгрөгийн санал тавьсан
МАН-ы гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бэлгийн дарамт учруулж байсан гэх асуудлын хүрээнд ёс зүйн, хариуцлага тооцуулж, УИХ-н гишүүний үүрэгт ажлаас түдгэлзүүлж байгаад хэрэг хянан шалгах ажлыг явуулах тухай УИХ-н Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-эрдэнэ-д #MeTooMongolia Хөдөлгөөнөөс (4/18ны өдөр) хүргүүлсэн албан бичгийн хариуг өнөөдөр хүлээн авчээ.
Гэвч энэхүү хариу бичиг нь нэр холбогдсон УИХ-н гишүүнд ёс зүйн хариуцлага тооцуулах үгүй нь тодорхой бус бөгөөд хөдөлгөөн зохион байгуулагчдын хүлээсэн хүлээлтэнд нийцэхгүй байгаа тул #MeTooMongolia хөдөлгөөний зүгээс МАН-н дарга У.Хүрэлсүхэд хандаж шаардлага бичгийг өнөөдөр 14 цагт хүлээлгэн өгөхөөр болсон юм.
Тэгвэл М.Нарантуяад УИХ-ын гишүүн Анандбазарын зүгээс 150 сая төгрөгийн санал тавьж, тухайн хөдөлгөөнийг зогсоох хүсэлт санал болгожээ. Гэвч иргэн М.Нарантуяа татгалзсан бөгөөд одоогоор хөдөлгөөний хүрээнд 40 гаруй эмэгтэйчүүд хэрхэн дарамтанд өртөж, билгийн хүчирхийллийн золиос болсноо баримтжуулан, мэдээллээд байгаа юм байна.
Үүний дагуу хохирогчдыг хамгаалах тал дээр илүү анхаарах хүсэлтэй байгаа аж.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?