Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар гэм буруугүй бол түтгэлзээд шалгуулах хэрэгтэй
Монгол Улсын Засгийн газар 100 хоногт хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцуулж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ц.Анандбазартай холбоотой асуудлын талаар байр сууриа илэрхийлэв.
“Ц.Анандбазартай холбоотой асуудал нийгэмд нилээн газар авч байна.Энэ нь мэдээж парламентийн гишүүний бүрэн эрхийн асуудал юм. Нийгэмд гарч ирсэн асуудал бүрт гишүүн огцорно гэдэг бол амаргүй асуудал юм. Үнэхээр гэм буруу хийгээгүй бол түтгэлзээд шалгуулах хэрэгтэй. Гэм буруугүйгээ нотлоод буцаж орж ирэх нь ёс зүйд нийцнэ. Хариуцлага тооцох боломжтой субъектуудад нь саналаа хэлсэн байгаа” гэв.