Алдартнуудад блоклуулж байсан хүмүүсийн хөгжилтэй түүх

Сүүлийн үед сошиал орчинд алдартнуудад блоклуулж байсан хүмүүс яагаад блоклуулсан тухайгаа хуваалцаж, энэ нь ч нэлээн эрчийг авсаар байна. Зарим нь үнэхээр инээд хүрэм байсан бол зарим нь яах аргагүй блок хүртэх үйлдлүүд хийж байжээ.

  • Намайг 13 ч билүү настай байхад манай найз Гордон Рамсэйтай цахим хаягаараа найз байсан юм. Гэтэл бидний грүп чатанд тэр гэнэт л Гордон Рамсэйг нэмчихсэн. Үүнээс болж тэр бараг бидний талыг нь шууд блок хийсэн юм. Гэтэл тэр дунд нь би ороод таарчихсан. Түүнээс “Би гоймон сайн чанадаг юм чинь мастер тогооч болчхож болно биздээ?” гэж асуусныг эс тооцвол би ямар ч буруу зүйл хийгээгүй.

 

 

  • Кэлли Липа намайг инстаграмаараа блок хийж байсан. Хамгийн сонин нь би түүний студид 3 гаруй жил ажиллаж байсан ч намайг ерөөсөө анзаарч байгаагүй. Үнэндээ тэр гайхалтай хүн гэхдээ хааяа үнэхээр төвөгтэй аашилдаг юм. Үүнийг нь хэлсэн хүнд ч мөн дургүй бололтой.

 

 

  • ЛГБТ хүмүүсийн эсрэг байр суурьтай хүмүүст сая саяар нь хандив тусламж үзүүлж буйг нь сануулах төдийд л Кэйтлин Женнер намайг блок хийж байсан юм.

 

 

  • Бо Бернам намайг блок хийж байсан. Би одоо хүртэл яагаадыг нь ойлгодоггүй. Би уг нь түүний шүтэн бишрэгч. Түүнд зориулж хоёр ч удаа твиттертээ нийтлэл оруулж байсан. Түүнийг хэсэг хугацаанд урлагийн амьдралаасаа завсарлага авч байна даа гэж бодтол зүгээр л намайг блок хийчихсэн болж таарсан.

 

  • Би Доктор Филд блоклуулж байсан. Гэхдээ “Сахал дээр чинь хэлээ гүйлгэмээр байна” гээд хэлчихсэн болохоор л тэр байх гэж бодож байна.

 

 

  • Чэнс Репперийн шинэ цомог дээр нь “Энэ н*вш үнэхээр сайн юм аа” гэж сэтгэгдэл бичсэнээс цагийн дотор 600 лайк авчихсан болохоор тэр намайг блок хийчихсэн. Магтаалд дургүй алдартан байдаг л юм байна гэж бодсон шүү.

 

 

  • Найруулагч Дэнь Күүкийн “Зарим үед чи хичнээн хичээсэн ч ялагдаж таардаг” гэсэн утгатай уртаас урт нийтлэл доор нь “Чи өөр кино хийж байгаа юу?” гэж асуутал тэр шууд л намайг блок хийчихсэн. Би одоо ч гайхдаг.

 

 

  • Виллиам Шатнерын зургийг нь хуваалцаад тайлбар дээр нь “Юу байна даа Слик Вилли? ” гээд биччихсэн чинь тэр намайг блок хийчихсэн. Бодвол ингэж дуудуулах дургүй юмшиг байна билээ.

 

 

  • Манай ах Жош Пекийн утгагүй бичлэг доор “Ямар н*вшоо хийгээд байгаа юм бэ?” гэж бичээд блоклуулж байсан гэсэн. Бид одоо ч ямар гээчийн зүйл хийж байсныг нь гайхдаг. Үнэхээр хачин бичлэг.

 

 

  • Зурган доор нь үргэлж л “Залуу минь, өчигдрийн үдэшлэг ёстой галзуу болж өнгөрсөн шүү” гэж үргэлж бичдэг байсан чинь Jefferee Star гэнэт л “БОЛИОД ӨГӨӨЧ” гэж хариу бичээд дараа нь блок хийчихсэн. Үнэндээ би болих гэж байсан л даа.

 

 

Зарим нь бүр нэлээд дургүйг нь хүргээд байсан бол зарим нь шүтэн биширдгийнхээ төлөө блоклуулж байжээ.

Эх Сурвалж: www.buzzfeed.com

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments