“С.Одонтуяа, түүний нөхөр вакцин оруулж ирэхэд саад учруулсан” гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Төрийн ордонд хэвлэлийнхэнтэй уулзаж, сонирхсон асуултад хариулт өгч  байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцин татан авалтад саад учруулж, нөлөөлсөн УИХ-ын гишүүний нэрийг зарлалаа.

Тэрбээр “Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Асуудлыг хурцатгаж яах вэ гэж бодоод чимээгүй явсан.

Онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа байсан. Мөн түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн байсан. Зарим сэтгүүлчидтэй ярьж, гаалийн байцаагч нар руу утасдаж дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр албан тушаалтан ийм зүйл гаргаж болохгүй. Энэ асуудлыг би шалгуулна.

УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаж, дарамталж Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулах нь ёс зүйд таарахгүй. Би тэр хүнийг хүндэлдэг. Гэтэл маш их харамсмаар үйлдэл, тэр болон түүний гэр бүлийн хүн дээр гарсан. Цар тахал бол тоглоом биш” хэмээв.

Г.Өлзийбүрэн ОХУ-ын Ленинград хотын их сургуулийг төгссөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.  Лотс инвест ХХК, Сентоза фоод корт ХХК гэх хоёр компанитай байсан аж. 2016 оныг дуустал Газрын тосны газрын даргаар ажиллаж байх үедээ хамгийн их үл хөдлөх хөрөнгөтэй хүмүүсийн тэргүүн эгнээнд бичигдэж байсан нэгэн юм.

ОХУ-д суух Элчин сайд ямар хүн байх шаардлагатай вэ?

Similar Posts

One Comment

  1. Арай ч дээ. Тахал болоод эрдэнэт хүн олноор үрэгдэж байхад…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *