Өлсгөлөн зарлаж буй гишүүд хоол идэж байгаа юу

АН-ын нэр бүхий гишүүд Төв талбай дээр зургаа дахь өдрөө өлсгөлөн зарлаж буй.

Үүнтэй холбоотой “Өнөөдөр /2021.05.10 /өглөөний эмчийн эрүүл мэндийн үзлэгээр Ж.Батсуурь, Ц.Туваан, Н.Алтанхуяг нарын цус болон, ходоодны ерөнхий шинжилгээ болон эхо оношилгоогоор хоолны төрлийн хэрэглээ илэрчээ. Талбай дээр ирж дэмжиж байгаа хүмүүс хэрхэн яаж тэдэнд халуун хоол дамжуулж өгснийг тодорхойлохоор ажиллаж байгаа” гэх мэдээлэл цахим орчинд тарсан.

Энэ талаар АН-ын хэвлэлийн албанаас тодруулахад “Энэ бол худал гүтгэлэг. 103 төвийн эмч АН-ын гишүүдэд үзлэг хийгээгүй. Өлсгөлөн зарлаж буй гишүүд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хяналтад байгаа. Энэ талаар тайлбар хийж, нэхэмжлэл үүсгэнэ” гэлээ. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *