“Гэртээ “гахай” болтлоо чихчхээд хүн гүжирдэж байгаа бол энд ирээд хяналтаа тавь”

Цахим орчинд “Өнөөдөр /2021.05.10 /өглөөний эмчийн эрүүл мэндийн үзлэгээр Ж.Батсуурь, Ц.Туваан, Н.Алтанхуяг нарын цус болон, ходоодны ерөнхий шинжилгээ болон эхо оношилгоогоор хоолны төрлийн хэрэглээ илэрсэн гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүн Ц.Туваанаас тодрууллаа.

Тэрбээр “Би өөрөө эмч хүн. Өлсгөлөн зарлахад хоолоо хориод халуун, бүлээн зүйл ууж, глизм тавиулж шулуун, бүдүүн гэдсээ цэвэрлүүлсэн учраас ингэх боломжгүй. Өлсгөлөн зарласан үед вм илэх боломж байхгүй. Бидний тэмцэл юм идэрээс илүү дээгүүр тэмцэл. Тэгэж их хардаад байгаа бол энд ирээд бид нартай хам суу л даа. Тэр камераа авчраад, бичлэг хийгээд суу. 63 нас хүрч  байгаа Н.Алтанхуяг даргын хажууд дөч гарч яваа эрчүүд дөрөө даана. Гэртээ гахай болтлоо чихчхээд хүн гүжирдээл байгаа хүмүүс ирээд хяналтаа тавт гэж хэлье” гэлээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments