С.Одонтуяа: Ерөнхий сайд ховонд итгэж, намайг гүтгэж байна

Засгийн газрын 100 өдрийн ажлын тайлант хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон түүний нөхөр вакцин татан авалтад саад учруулсан гэж зарласан.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа тайлбар хийлээ.

Тэрбээр “Би болон манай нөхөр вакцины татан авалтад нөлөөлөх боломжгүй. Энэ бол цэвэр Засгийн газрын ажил. Би чуулганы хурлын үеэр вакцин татан авахаас нь эхлээд вакцины мөнгийг төсөвт суулгаач ээ, иргэдэдээ сонголттой хийх боломж олгооч ээ гэж хэлсээр байсан. Засгийн газар 100 хоногоо 175 хүний амь нас үрэгдсэн мэдээгээр угтаж байна гэж шүүмжилсний төлөө намайг ингэж үндэслэлгүй гүтгэж байна. Улсын Ерөнхий сайд хүн хүмүүсийн ховонд итгэж, намайг гүтгэж байгаад гайхаж байна. Би хуулийн байгууллагаар шалгуулна. Харин ч вакцинаа хурдан татсан бол энэ 175 хүн амь  насаа алдахгүй байсан. УИХ-ын чуулган дээр хэд хэдэн удаа Ерөнхий сайдыг өөрөө орж ирж, цар тахлын нөхцөл байдлаа тайлагна гэж асуудал тавьсан нь үнэн. Харин вакцин гацаах санаа ямар ч монгол хүнд байхгүй. Эсрэгээрээ өөрсдийнх нь үйл ажиллагаа вакциныг гацаасныг нотлох болно гэдгийг мэдэгдэж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *