Э.Ананд хүүд туслах хандивын аянд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг НЭГДЛЭЭ
Э.Ананд хүүд туслах хандивын аян улс орон даяар өрнөж байна. Энэ цаг үед УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг аянд нэгдлээ.
Тэрбээр ээж, хүүтэй уулзах үеэрээ “БНСУ руу ээж нь, нагац ахын хамт хүүгээ аваад явах юм байна. БНСУ-д очоод нэлээд хугацаанд эмчлүүлэхэд эрх зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх болно.
Монголын иргэд дотооддоо эмчлэх боломжгүй олон өвчнөөр гадаад улсад маш өндөр зардлаар эмчлүүлдэг ч Эрүүл мэндийн даатгалаас зөвхөн эмчлүүлж ирсний дараа бага хэмжээний нөхөн олговор авдгийг өөрчлөх хэрэгтэй. Хүүхдийн хавдар болон мэдрэлийн гаралтай хавдар өвчнийг эрт илрүүлэх, мэс засал хийх тоног төхөөрөмжийг оруулж ирэх, эмч нараа сургаж бэлтгэх зэрэг асуудлаар бодлогын арга хэмжээнүүд, төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэх асуудалд УИХ-ын гишүүний хувьд анхаарч ажиллана” гэлээ.