“Энэ жил наадмыг 1024 бөхтэй, үзэгчидтэй зохион байгуулна”
Үндэсний их баяр наадмын наадмын комисс бэлтгэл ажилдаа орсон талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрбээр “Зургаадугаар сарын дунд гэхэд коронавирусийн эсрэг вакцинжуулалт давтан тун хүн амын 60 хувьд хийгдэнэ. Иймд наадмыг үзэгчидтэй, 1024 бөхтэй хийхээр комисс ажилдаа орсон. Эхний тунгаа тариулсан хүн бүрт 50.000 төгрөг өгнө. 12-17 насны хүүдүүдээ долоодугаар сараас вакцинжуулахаар хэлцэл хийсэн. Намар танхимаар хичээллэнэ” гэжээ.
Энэ жил Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилий ой тохионо.