Монгол Улс “Хүний эрх хамгаалагчийн тухай хууль” батласан анхны Ази улс боллоо
Монгол Улсын Их Хурал саяхан хүний эрхийн хамгаалагчдын талаар шинэ хууль баталж, хүний эрхийн асуудал, зөрчлийн талаар дуугарч буй хүмүүсийг хамгаалах тогтолцоог бүрдүүлсэн анхны Ази дахь улс боллоо.
Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хууль нь Монгол Улсын засгийн газар, иргэний нийгэм, НҮБ-ын олон жилийн хамтын хүчин чармайлтын үр дүн бөгөөд НҮБ-ыг Монгол Улсад байлцуулан ажиллаж байгаагийн томоохон эерэг үр дүн юм.
Шинэ хууль нь манай улсад өмгөөлөгчдийг хуулиар хамгаалж, эрхийг нь хүндэтгэж, сурталчилж, хэрэгжүүлж байна гэсэн үг юм.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет “Энэ бол хүний эрхийн төлөө тууштай ажиллаж байгаагийн илрэлээр зогсохгүй Монгол Улсын хувьд томоохон ололт юм.” “Ази тивд ийм чухал хууль тогтоомжийг баталсан анхны улсын хувьд хууль нь Монгол Улсын хил хязгаар болон түүний гадна талд цуурайтах болно.” хэмээжээ.
Мөн уг хуулийг нухацтай, хараа хяналт сайтайгаар хэрэгжүүлэх нэн шаардлагатайг дурдаад байсан юм.
Энэ хуулийн төслийг Д.Цогтбаатар гишүүн санаачилж Ц.Мөнхцэцэггишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж батлуулсан юм.
Ийнхүү Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, түүний төлөө хамгааллын зохицуулалт бүхий хууль санаачлан батласан анхны Ази улс болоод байна.
Эх Сурвалж: www.ohchr.org