Хөвсгөл аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар 05.10-ны өдрийн 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн юм.