Реппер Pop Smoke-ыг хөнөөсөн хэрэгтэн 15 настай байжээ

Америк реппэр Pop Smoke өнгөрсөн 2020 оны 2 дугаар сарын 19-нд буудуулж, газар дээрээ нас барсан бөгөөд үүнэй холбоотой хэрэг үүсгэн мөрдөгчид эрчимтэй мөрдөх үйл ажиллагаа явуулж, нийт 5 сэжигтнийг баривчлан шалгаад байсан юм.

Тэгвэл тухайн бүлэг дээрэмчдийн хамгийн залуу сэжигтэн нь болох 15 настай охин Pop Smoke-ийн алмаз шигтгээтэй ролекс брендийн цагийг дээрэмдэх гэж бүлэглэн төлөвлөөд буудсанаа хүлээн зөвшөөрчээ.

Үүний дараа  тухайн бүлэглэлийн өөр нэгэн сэжигтэн, 20 настай Corey Walker хохирогчийг өөрийн гараар гурван удаа буудсанаа хүлээн зөвшөөрч, Лос Анжелос хотын цагдаа нар яаралтай ажиллан хэрэгтнүүдийг шүүх хурал хүртэл хугацаанд хориод байсан юм. 

Гэвч мөрдөн байцаах ажлын үеэр гол хэрэгтэн болох бууг ашиглан, хохирогчийг нуруун тус газарт нь 3 удаа буудан хөнөөсөн этгээд нь 15 настай охин байсан бөгөөд бүлэглэлийн бусад гишүүд түүнийг насанд хүрээгүйн улмаас өмгөөлж, хаацайлах байр суурьтай байсан нь тогтоогдсон байна.

 

Эх Сурвалж: www.complex.com

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *