Энэтхэг Улс ковидын дэгдэлтийн зэрэгцээ “хар хөгц” өвчинд нэрвэгдээд байна

Энэтхэг улс “COVID-19” халдварын тархалтаар дэлхийд тэргүүлж,  олон мянган хүн халдварын улмаас нас бараад буй. Энэ үетэй зэрэгцэн тус улсад “хар хөгц” өвчин дэгджээ.

Энэтхэгийн Дели, Махараштра, Гужарат мужуудад мукормикоз өвчний тохиолдол олноор бүртгэгджээ. Тухайлбал, Гужарат мужид гэхэд л энэ өвчний 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Маш ховор төрлийн мөөгөнцрийн халдварт тооцогддог “мукоромикоз” хэмээх энэ өвчин хамар, тагнайнд үхжил үүсгэж, чичрэг өвчин үүсгэдэг байна. Уг өвчин тархи, уушгийг хамарч, үхэлд хүргэх аюултай аж.

Тус улсын эмч нарын хэлж буйгаар мукоромикозын дэгдэлт “COVID-19”-ийн хүнд хэлбэрийн эмчилгээний үеэр хэрэглэж буй уушигны аппаратны чийгшил байх ёстой хэмжээнээс их байснаас үүссэн гэж үзжээ.

ЭХ СУРВАЛЖ: indiatimes.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *