“Ахмадууд ваучер авах шаардлагагүй, 1 сая төгрөгийг тэтгэврийн данс руу нь шилжүүлнэ”

Тэтгэврийн зээлгүй байсан 238 мянган ахмадад нэг сая төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлж, мөнгөжүүлэх ажлыг тавдугаар сарын 21-нээс эхлүүлэхээр болсон.

Энэ даваа гарагаас эхлэн нэг сая төгрөгийн үнийн дүн бүхий ваучерийг харьяа хороодоор нь дамжуулан тарааж эхлээд байгаа юм. Тэгвэл заавал хороод дээрээ оочирлон ваучер авах шаардлагагүй гэж НДЕГ-ийн хэвлэлийн ажилтан Э.Баасанжалба мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэг сая төгрөг авах ахмадууд заавал үнэт цаас авах шаардлага байхгүй. Үнэт цаастай, цаасгүйгээс үл хамааран тэтгэврийн данс руу нь нэг сая төгрөгийг шилжүүлнэ” гэлээ.

Мөн данс руу нь шилжүүлэх ажил тавдугаар сарын 21-нээс эхлэн учраас үүнээс наана ахмадууд банкинд очихгүй байхыг анхаарууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *