АН-ын гишүүд өлсгөлөнгөө ЗОГСООЛОО
АН-ын гишүүд Чингисийн талбайд өлсгөлөн зарлан долоо хоносний эцэст өнөөдөр зогсоолоо.
АН-ын гишүүн Д.Ганбат “Өлсгөлөнгөө яг одооноос эхлээд зогсоож байна. АН-ын бүлэг, МАН-ын намын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг хуралдсан. УИХ-ын дарга захирамж гаргаж манай гишүүдийн тавьж буй санал хүсэлтийг хуулийн дагуу ажиллахаар ажлын хэсэг гаргасан. Үүний үр дүн удахгүй гарна гэдэгт итгэж байна.
Бид бүхэн хуулийг дээдэлдэг нийгэмд амьдарч байна. УИХ-ын дарга Г.Занданшатар ирж, манай гишүүдэд өлсгөлөнгөө буулгах, тавьсан шаардлагуудыг хуулийн дагуу хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэнд АН-ын бүлгээс талархаж байна.
Эргэн сануулахад, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд 2021 оны тавдугаар сарын 05-ны өдөр улс төрийн өлсгөлөн зарласан юм. УИХ дахь АН-ын бүлгийн даргаас өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан хүсэлт илгээж үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын хүрээнд намын бүлгүүдийн төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулах хүсэлт гаргасан.
Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан Н.Ганибал, Ц.Туваан нарын гишүүнтэй ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан байна.
Зөвшилцлийн Ажлын хэсгийн анхны хуралдаанаар дараах тохиролцоонд хүрсэн байна.