Ц.Туваан: Нэг намын дарангуйлал сөнөх болтугай
АН-ын гишүүд өлсгөлөнгөө албан ёсоор зогсоолоо.
Энэ тухай АН-ын гишүүн Ц.Туваан: Бидний өлсгөлөн зарласан хэд хэдэн ноцтой шалтгаануудтай. Бид бүхэн зарим зүйл дээр дутуу хардаг байжээ. Зөвшилцөлрүү орох ийм ажлууд явагдсан. УИХ-ын дарга захирамжаа гаргаж, УИХ-ын гишүүн бид нарын хувьд хамгийн боломжит хууль эрх зүйн баримт бичиг гаргаж, УИХ-ын АН, МАН-аас тус бүр гурван гишүүний төлөөлөлтэй хоёр намын бүлгийн ажлын хэсэг байгууллаа.
Дулаан хувцас, бээлий, маск, халуун ус авчиран өгсөн олон ард түмнийхээ сэтгэлийн дэмээр хол явж чадлаа. АН-ын 13 гишүүдийн нийтийн саналаар өлсгөлөнгөө зогсоолоо. Ингэснээр тэмцлээ зогсоохгүй. Парламент болон ард иргэдийнхээ дунд төлөвлөсөн ажлуудаа хийж дуустал тэмцнэ. Нэг намын дарангуйлал сөнөх болтугай.
Тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: АН-ын зүгээс маш тодорхой саналуудыг тавьсан.Улмаар саналуудыг хүлээн авсан. Тухайлбал,
- УБЕГ болон түүний зарим албан хаагчид улс төрийн намын хууль тогтоомж, тухайлбал АН-ын тамга тэмдэг өгсөн, авсан асуудал хуулийн дагуу явж уу үгүй юу, гэдэг дээр шалгалт хийнэ.
- УДШ-ийн Тамгын газраас улс төрийн намын дагуу лавлагаа гаргасан. Тамгын газраас гаргасн лавлагаа нь хууль тогтоомжийн дагуу гаргасан эсэх дээр үнэлэлт дүгнэлт өгнө. Гэхдээ энэ бол Дээд шүүхийнх бус. Түүний захиргааны байгууллаг юм.
- СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар Төрийн байгууллын байнгын хороон дээр мэдээлэл сонсоно. СЕХ бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулах эрхтэй юм. Бид үүнийг хүндэтгэн үзэх хэдий ч мэдээлэл авах эрх нь УИХ-д байгаа тул мэдээллийг сонсоно.
- АН болон АН-ын гишүүдээс АТГ-т төрийн зарим албан хаагчдын үйл ажиллагаатай холбогдуулж өргөдөл, гомдол гаргасан байгаа. Энэ гаргасан өргөдөл, гомдлы дагуу АТГ ямар арга хэмжээ авч буй талаар бид мэдээлэл хүснэ. Гэхдээ мөн хуулийн хүрээнд.
- УИХ-ын даргын захирамжаар удахгүй Улс төрийн намын шинэчилсэн найруулгыг боловсруулах, УИХ-д өргөн барих ажлын хэсэг гарч ажиллана. Үүнд манай ажлын хэсэг үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлын дүгнэлтийг гарган, уг хуулийг хэрхэн шинэчлэх ёстой талаар санал дүгнэлтээ танилцуулна.
Ингээд бид энэ төлөвлөгөөг батлан гарын үсгээ зуран тохиролцож, төлөвлөгөөгөө гаргалаа.
зогоохгүй гээд хаашаа зайлах юум