С.Ганбаатар: Хурандаа У.Хүрэлсүхийн “хаан болох” санаархалд саад тавьж чадлаа
УИХ дахь Ардчилсан намын гишүүд өлсгөлөнгөө албан ёсоор зогсоож байгаагаа мэдэгдлээ. Долоо хоногийн турш өлсгөлөн зарласан тэд тэмцлээ зогсоож байгаагаа мэдэгдэх үеэр хэдхэн хоногийн өмнө АН-д элссэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрээр “Тэдэнд мөнгө байна, тэдэнд хөлсний бичээчид байна, тэдэнд эрх мэдэл байна. Харин бидэнд Монголын ард түмэн байна. Хурандаа У.Хүрэлсүх хуулийг гажуудуулж цэц, СЕХ, УБЕГ-ыг дээрэмдэж “ХААН БОЛНО” гэсэн санаархалд та нарынхаа ачаар саад тавьж чадлаа. Монголоо өмөөрдөг, эр зоригтой, өөрийгөө золиослоход бэлэн 13 охин, хөвгүүдтэй ард түмэн шүү. Та нартаа үнэнч зүтгэнэ” гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар захирамжаар өчигдөр байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсэг
1.Тамганы асуудлыг дахин шалгана
2. Дээд шүүхийн лавлагаа хуулийн дагуу гарсныг дахин хянана