Ж.Ганбат: Төсвийн орлого 10 орчим хувиар буурсан
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх долоодугаар сарын 1-нээс хоёр хувиар бууруулах агуулгатай уг хуулийн төслийг Г.Ганболд тэргүүтэй УИХ-д гишүүд өргөн барьсан бөгөөд Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Уг хуулийн төслийг баталсан тохиолдолд төсвийн алдагдлыг хэрхэн нөхөх боломжтой талаар Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат асуултад хариулахдаа дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр “Коронавирустэй холбоотойгоор төсвийн орлого 10 орчим хувиар буурчихсан явж байгаа. Орлого ийм байгаа үед нэмэлт орлогын эх үүсвэр гаргахад хүндрэлтэй. Хэрэв нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах хууль батлагдвал батлагдсан төсвийнхөө хүрээнд хэмнэж болох зардал юу байна гэдэгтэй уялдуулан авч үзнэ. Тодотгол хийх хуулийн шаардлага үүссэн тохиолдолд л төсөвт тодотгол хийдэг” гэлээ.