Б.Сайнжаргал: Мод тарих өдрүүд 1 сарын турш үргэлжилнэ
Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” хэмээх байгууллагын хийж хэрэгжүүлж байгаа ажил харьцангуй олон нийтэд нээлттэй байдаг болсон. Энэ хэрээр олон нийтээс авах шүүмж ч магтаалын хажуугаар хөвөрч буй нь зүй. Өөрөөр хэлбэл ажил хийх тусам хүмүүсийн анхааралд өртөж байна гэсэн үг. Тиймээс бид тус байгууллагын дэд дарга бөгөөд Үйлдвэрлэл ногоон байгууламжийн хэлтсийн дарга Б.Сайнжаргалтай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
–Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач?
-Баярлалаа. Танд бас энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Болдбаатарын Сайнжаргал гэдэг. Геофизикч, Эрх зүйч мэргэжилтэй. 2005 онд МУИС-ийг төгссөнөөс хойш төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж байгаад одоо “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т ажиллаж байна.
-“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дэд даргаар томилогдон ажиллаад удаагүй байна. Гэсэн ч ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко орчин бүрдүүлэх ажлын хүрээнд хамт олноо манлайлан олон ажлыг хийж байна гэж харж байна?
-Тиймээ. Ажил дөнгөж л эхэлж байна. Би энэ ажлаа хүлээж авахад цар тахалтай холбоотой хөл хорио үргэлжлээд ихэнх газрын үйл ажиллагаа доголдолтой хүндхэн үе таарсан. Гэсэн хэдий ч ажлынхаа хаалгаар анх орж ирсэн өдөр л хамт олныхоо ажлаа хийж байгаа хандлага, нэгдмэл байдлыг хараад шууд л ойлголцоод ажилдаа орсон. Энэ хүнд үед байгууллагынхаа үндсэн зорилго чиглэлтэй холбоотой ажлыг тасалдуулахгүйгээр ажиллахын хажуугаар болж өгвөл хэд хэдэн ажил санаачлаад, шинэчлээд хийчих юмсан гээд л ярилцаад хамтдаа зүтгэж байна даа.
-Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс яг ямар ажлуудыг хийж байна. Хүмүүс тэр бүр мэдэхгүй байх?
-Манай хамт олон өөрсдийн боловсон хүчний нөөцөө ашиглан нэг наст цэцэгний үрсэлгээг бэлдэж байна. Нийтдээ 10 мянга орчим ширхэг. Мөн ногоон байгууламжийнхаа мод сөөгийг нэмэгдүүлэх нөхөн тарих зорилгоор мод үржүүлгийн ажилдаа анхаарч ажиллахаас гадна одоо байгаа цэцэрлэгжүүлсэн талбайгаа хамгаалах гал түймрээс урьдчилан сэргийлэх, шар өвс хамах, мод шохойдох, услах, угаах, хортноос хамгаалах арчлах зэрэг ажлууд эхлээд явагдаж байна. Өөр хэд хэдэн төлөвлөсөн ажил бий. Жишээ нь, Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтраад дугуйн замынхаа хажуугаар нарс мод тарих ажлын эхний 300 ширхэгийг энэ жилдээ тарих гэх мэтийг нэрлэж болно.
-Хог ангилалт, хогны менежмент дээр нэлээд зүйлийг хийхээр төлөвлөж байгаа гэж сонссон?
-“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д үйл ажиллагаа явуулдаг “ТҮЦ”-нүүд болон бусад чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж болон амарч зугаалж байгаа иргэдээ уриалаад хогоо ангилж ялган, эрүүл цэвэр орчин бүрдүүлэх ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Энэ чиглэлээр хийх ажлын судалгаа, төлөвлөгөөг гарган, ажил хэрэг болгох цаг ойртож байгаа.
-Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд танай хамт олны хийж байгаа бүхэнд маш их баярлалаа. Ер нь иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үүднээс хэрхэн анхаарч ажилладаг бол?
-Манай хүрээлэнгээр амарч зугаалж, дугуй унаж, дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх гэж л ихэнх иргэд ирдэг шүү дээ. Тиймээс тэдгээр иргэдийнхээ ая тухтай байдлыг хангаж, аюулгүй цэвэрхэн, тайван, эрүүл эко орчин бүрдүүлэх тал дээр л илүү анхаарч ажилладаг. Үүний тулд манай хамт олон болон удирдлагуудын хувьд хэд хэдэн шинэ ажил төлөвлөөд ажиллаж байгаа, жишээ хэлэхэд иргэд хувийн хэвшилтэй хамтарч төв талбай дээрээ ус цэвэршүүлэгч тавьж, үнэ төлбөргүйгээр авч уух цэг байгуулах ажил төлөвлөгдөөд явж байгаа. Энэ нь иргэдийн хувьд бас нэг сэтгэл ханамж болох байх аа.
-“Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр” жил бүрийн хавар, намар болдог. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хувьд энэ өдрийг өргөн цар хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Харин энэ жил цар тахал болох “ковид”-той холбоотойгоор тодорхой хүндрэл гарав уу. Ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Энэ жилийн хувьд хаврын мод тарилтаар 6000 гаруй навчит болон чимэглэлийн мод сөөг тарихаар төлөвлөсөн. Гэвч өнөөдрийн байдлаар хөл хорио сунгаж байгаа тул бид Улсын онцгой комиссын шийдвэрийг дагаж ажиллана. Тухайн үед мод тарилтын үйл ажиллагааг олон хүнийг нэг дор цуглуулахгүйн тулд өдөр цагаар нь хувиар гаргаж халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллана гэж бодож байна.
-“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хувьд ногоон байгууламжийг бүрдүүлэхийн тулд олон хүний хүч хөдөлмөр зарцуулагддаг байх?
-Тэгэлгүй яахав. Дээр хэлсэнчлэн хавар, намрын мод тарилтаар иргэд аж ахуй нэгжүүд маш идэвхитэй хамрагдаж мод тарьдаг ч гэлээ мод ургаж амьдрахад хамгийн чухал ажил бол арчилгаа байдаг. Энэ олон зуун мянган модыг олон жилийн турш арчилж хамгаалахын төлөө манай хамт олон үнэхээр цаг наргүй хичээн ажиллаж байгаа. Дашрамд хэлэхэд, манай байгууллагын одоо байгаа бүтэц маань 2011 оны Нийслэлийн Засаг даргын захирамжаар шинэчилж байсан бүтэц орон тоогоор явж байгаа. Тэр үед “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь 30 га талбайд ногоон байгууламж хийж байсан бол одоо бид 183 га талбайд ногоон байгууламж, зүлэгжүүлэлт хийн, арчилж хамгаалан ажиллаж байна. Эндээс харахад ямар их хүч хөдөлмөр зарцуулагддаг нь ойлгогдох байхаа. Хэдий цар тахалтай ч гэлээ манай хамт олны хувьд нөөц бололцоогоо ашиглаад аж ахуйн тал дээрээ өнгө үзэмжээ сэргээн засах, будах гэх мэт нилээд ажил хийж байна. Энэ бүгдийг анзаарч харж байгаа иргэд маань сошиалаар болон биднийг ажиллаж байх үед ирж уулзаад урмын сайхан үг хэлээд маш их сайшаалтай хандаж байгаа. Тийм үед бас сайхан байдаг юм шүү.
–Хамт олныхоо тухайд ямар зүйлийг онцолж хэлмээр байна?
-Хамт олны хувьд бол надад үнэхээр бахархаж сайшаахаас өөр хэлэх үг алга даа. Ялангуяа манай үйлдвэрлэл ногоон байгууламжийн хэлтсийн залуучууд өглөө гараад бүх талбайгаа цэмцийтэл цэвэрлэчихнэ тэгээд л нөгөө мод бут сөөг, нэг наст ургамал гээд л бүгдийг нь хүүхдээ хайрлаж байгаа юм шиг бөөцийлж тордоод л арчилсаар байгаад орой бууна шүү дээ. Манай хамт олны хийж буй ажил маш их онцлогтой буянтай ажил шүү дээ. Тиймдээ ч бид бүхэн маш их эв найртай гар нийлж ажиллаж чаддаг хамт олон доо. /инээв/
-Таны мөрөөдөл, цаашдын зорилго?
-Мэдээж ажил, хамт олонтойгоо холбогдсон мөрөөдөл зорилгоо л яръя даа. Энэ маань юу гэвэл, байгууллагын удирдлагын багт байгаагийн хувьд өөрийнхөө боломж бололцоогоо дайчлан, бусад удирдлагуудтайгаа хамтраад ажилчдынхаа нийгмийн асуудал дээр чухалчилж ажиллахаас гадна одоо бүтээн байгуулалт хийгдээд байгаа 183 га талбайгаа хайрлан хамгаалахтайгаа зэрэгцүүлээд дахиад цааш нь өргөтгөөд нийт 973 га талбайгаа бүхэлд нь ногоон байгууламжтай Азид төдийгүй дэлхийд дээгүүрт ордог цэцэрлэгт хүрээлэн болоход нь чадах хувь нэмрээ оруулах юмсан л гэж зорьж мөрөөдөж ажилладаг даа.
-Иргэдийн ухамсартай холбоотойгоор хэлмээр зүйл олон л байдаг байх. Яагаад ингэж асууж байна гэхээр хүмүүсийн санаатай, санамсаргүй элдэв үйлдлээс л болж байгаль дэлхий сүйддэг шүү дээ?
-Их л зүйлийг хэлж сануулж, гуймаар санагддаг шүү. Гол хэлэх зүйл маань гэвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Улаанбаатар хотын иргэдийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалан сайжруулах зорилгоор байгуулагдсан шүү дээ. Тиймээс энэхүү цэцэрлэгт хүрээлэнд иргэд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх боломжтой хэдий ч зарим нэг хувь хүмүүсийн ухамсаргүй үйлдэл нь байгальд хог хаях, эд хогшил эвдэх, олон жил хайрлан байж тарьж ургуулсан мод бут сөөгийг хугалж гэмтээн амьдралгүй болгож байгаа зэрэг үйлдлүүд нь бусад иргэдэд сөрөг сэтгэгдэл үлдээж манай байгууллагын хийж бүтээсэн ажлыг харлуулахаас гадна өөрсдийнхөө ирээдүйн эрүүл эко орчинг устгаад байгааг л ухамсарлаасай гэж сануулмаар байгаа юм.
-Уншигчдад хандаж өөр ямар зүйлийг хэлмээр байна?
-Өнгөрсөн он жилүүдэд иргэдээс ирсэн гомдол саналыг анзаарахад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г зах шиг болголоо шорлогны утаа нь ойр хавийн оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна, нохойн ялгадас их байна гэх мэт гомдол их ирсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор бидний зүгээс зөрчилтэй аж ахуйн нэгж болон иргэдийн үйл ажиллагаа явуулах гэрээг цуцалж, харин үлдсэнийх нь үйл ажиллагаа явуулах талбай байршлыг зааж өгч бөөгнөрөлийг арилгаж ажиллахаар харилцан тохиролцоод шийдэж байгаа. Иймд иргэд маань ухамсартай зөв зохистой амарч зугаалан, хамт олны минь хайрлаж ургуулсан 10 жилийн хөдөлмөрийг үнэлж, ирээдүй хойчийнхоо төлөө хамтдаа олон арван жил хайрлаж байж л Нийслэлчүүд бидний хүсээд байгаа өндөр өндөр ногоон төгөл найгасан ой бий болох юм шүү гэж хэлмээр байна.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Төлөвлөсөн ажил бүхэнд нь амжилт хүсье.
Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” хэмээх байгууллагын хийж хэрэгжүүлж байгаа ажил харьцангуй олон нийтэд нээлттэй байдаг болсон. Энэ хэрээр олон нийтээс авах шүүмж ч магтаалын хажуугаар хөвөрч буй нь зүй. Өөрөөр хэлбэл ажил хийх тусам хүмүүсийн анхааралд өртөж байна гэсэн үг. Тийм ч учраас бид тус байгууллагын дэд дарга бөгөөд Үйлдвэрлэл ногоон байгууламжийн хэлтсийн дарга Б.Сайнжаргалтай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм. Залуу хүнийхээ хувьд хийж бүтээх их хүсэл эрмэлзлэл дүүрэн тэрээр хамт олныхоо ажилч хичээнгүй байдлаар бахархаж байгаагаа онцолж байлаа.

- л зүйлийг хэлж сануулж, гуймаар санагддаг шүү. Гол хэлэх зүйл маань гэвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Улаанбаатар хотын иргэдийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалан сайжруулах зорилгоор байгуулагдсан шүү дээ. Тиймээс энэхүү цэцэрлэгт хүрээлэнд иргэд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх боломжтой хэдий ч зарим нэг хувь хүмүүсийн ухамсаргүй үйлдэл нь байгальд хог хаях, эд хогшил эвдэх, олон жил хайрлан байж тарьж ургуулсан мод бут сөөгийг хугалж гэмтээн амьдралгүй болгож байгаа зэрэг үйлдлүүд нь бусад иргэдэд сөрөг сэтгэгдэл үлдээж манай байгууллагын хийж бүтээсэн ажлыг харлуулахаас гадна өөрсдийнхөө ирээдүйн эрүүл эко орчинг устгаад байгааг л ухамсарлаасай гэж сануулмаар байгаа юм.
-Уншигчдад хандаж өөр ямар зүйлийг хэлмээр байна?
-Өнгөрсөн он жилүүдэд иргэдээс ирсэн гомдол саналыг анзаарахад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г зах шиг болголоо шорлогны утаа нь ойр хавийн оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна, нохойн ялгадас их байна гэх мэт гомдол их ирсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор бидний зүгээс зөрчилтэй аж ахуйн нэгж болон иргэдийн үйл ажиллагаа явуулах гэрээг цуцалж, харин үлдсэнийх нь үйл ажиллагаа явуулах талбай байршлыг зааж өгч бөөгнөрөлийг арилгаж ажиллахаар харилцан тохиролцоод шийдэж байгаа. Иймд иргэд маань ухамсартай зөв зохистой амарч зугаалан, хамт олны минь хайрлаж ургуулсан 10 жилийн хөдөлмөрийг үнэлж, ирээдүй хойчийнхоо төлөө хамтдаа олон арван жил хайрлаж байж л Нийслэлчүүд бидний хүсээд байгаа өндөр өндөр ногоон төгөл найгасан ой бий болох юм шүү гэж хэлмээр байна.
Over the decades, this extensive pharmacy chain has grown by leaps and bounds to become one of the preferred choices for millions of citizens cialis generic 5mg