|

Э.Бат-Үүл: Ц.Нямдорж бол гаднаас Монголын төрд шургуулсан “хорт могой”

Засгийн газрын 100 хоногийн арга хэмжээний үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт захиалагчаар татсан” гэж мэдэгдсэн. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор  Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би 2019 оны дөрөвдүгээр сард Хууль зүйн сайдын нэр дээр намайг олон жил С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт холбон гүтгэж буй этгээдүүдийг тогтоож өгөөч гэж хүсэлт явуулсан. Бас УЕПГ-т явуулсан. Тухайн  үед Хууль зүйн яамны ТНБД Н.Билгүүнээс хуулийн дагуу прокурорын байгууллагад шилжүүллээ гэж хариу ирсэн. Харин прокурорын байгууллага Нийслэлийн прокурорт шилжүүллээ гэж хариу өгсөн, ингээд өнөөдрийг хүртэл хүлээж байна. Сүүлийн үед Ц.Нямдоржийн хачин авируудыг харах тусам энэ хүсэлтээ буруу хүнд хаягласан бололтой гэж бодож байна. Нэн ялангуяа, С.Зоригийн хэргийн захиалагч нь Ц.Нямдорж өөрөө байж болзошгүй гэж албаны хүмүүс ярьж байсныг үндэстэй байж гэж бодож байна. Эрүүдэн шүүх тоног төхөөрөмжийг Ц.Нямдорж оруулж ирсэн. Одоо гэнэтхэн хүний эрхийн тэмцэгч болж харагдаад уналаа. Миний энэ хардлага үнэн байвал С.Зоригийн хэрэг гаднын захиалгатай гэсэн үг. Түүнийг гаднаас Монголын төрд шургуулсан “хорт могой” гэж үзэж буйгаа шууд хэлье” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *