УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаас бусад яллагдагчдад таслан сэргийлэх арга хэмжээ авна
Нийслэлийн Прокурорын газраас 2021 оны тавдугаар сарын 11-ний өдөр яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт хязгаарлалт тогтоолгох тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Прокурорын газраас өнөөдрийн буюу тавдугаар сарын 12-ны 1/3047 дугаартай албан тоотоор яллагдагч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналаасаа татгалзсан байна.
Иймд шүүх прокурорын саналыг хүлээн авч яллагдагч Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар