Look of Today: М.Ариунтуул “Тренд дагах бус, өөрт тохирох хэв маягийг олох нь зөв”

“Look of Today” энэ удаа хичээнгүй зан, дэгжин байдлаараа бусдаас ялгарах эрх зүйн ангийн оюутан, модель М.Ариунтуулын нэг өдрийн хувцаслалтыг сонирхуулах гэж байна.

Хуулийн сургуулийн хөтөлбөрт шамдан суралцаж буй тэрээр “Чимээгүй байхад ч өөрийг нь илэрхийлж чадах зүйл бол хувцас гэж боддог. Өөрөө өөртөө таалагдсан хувцсаа өмсөхийг илүүд үздэг. Трэнд дагаж намирах бус, өөрт тохирох хэв маягийг олох нь зөв” хэмээн загварын тухай бодлоо хуваалцсан юм.

Нэр ба нас: М.Ариунтуул, 20 настай 

Ажил ба мэргэжил: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн IV төвшний оюутан. “Charisma modeling agensy” загварын агентлагт харьяалагдан ажилладаг. Хөл хорионы улмаас ажил зогссон байсан боловч одооноос ажил эхэлж байна. 

 

 

Өнөөдрийн хувцаслалтынхаа тухай нэг үгээр илэрхийлбэл: Өдөр тутмын энгийн хувцаслалт. Urban style гэдэг төрөлрүү илүү хамааралтай. Энэ нь жийнсэн өмдтэй хослуулсан загварын төрөл юм. 

Хувцаслалт танд хэр чухал вэ: Маш чухал. Бусад хүмүүс ч мөн анхны сэтгэгдлийг хувцаслалтаар нь дүгнэдэг болжээ.

 

 

Чимээгүй байхад ч өөрийг нь илэрхийлж чадах зүйл бол хувцас гэж боддог. Өөрөө өөртөө таалагдсан хувцсаа өмсөхийг илүүд үздэг. Тренд дагаж намирах бус, өөрт тохирох хэв маягийг олох нь зөв. 

Дуртай брэнд: Монгол брэндүүддээ дуртай. Жишээлбэл, “Urban Jeans”, “Iveel” гэх мэт. 

 

 

Дуртай акксесиор: Ээмэгний цуглуулгатай. 

Байнга биедээ авч явдаг зүйл: Утас, түрүүвч 

Таны бодлоор шүүгээнд заавал байх хувцас: Хар өмд, цагаан сорочкан цамц 

 

 

Өнөөдөр амжуулахаар төлөвлөсөн ажил: Дэлгүүр үүдээ нээсэн тул төлөвлөсөн юмнуудаа авна. Мөн сургуулийн номын санлуу орж хичээл хийхээр төлөвлөсөн байна. 

 

 

Ирээдүйн зорилго: Мэдээж мэргэжлийнхээ дагуу чадварлаг хуульч эмэгтэй болно. Загвар бол мөн миний дуртай зүйл тул орхигдуулахгүй. Амжилтад хүрэхийн тулд эрмэлзэнэ дээ. 

Хобби буюу хамгийн их цаг зарцуулдаг зүйл: Одоохондоо өөрийнхөө хоббиг олж чадаагүй л явна. Олохын тулд их хичээж байна. Балет, төгөлдөр хуур хичээллэж ,сурахыг төлөвлөж байна. 

 

 

Чанартай хувцас уу, загварлаг хувцас уу: Залуу хүнд чанартайгаас илүү загварлаг хувцас тохирно. Өөрийн гэсэн карьер, ажил мэргэжилтэй болсныхоо дараа чанартай брэндийн хувцсыг сонгоно. 

Инстаграм: ariuntuull

 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *