Цар тахлын үеэр “Машингүй Гудамж” ашигтай ажиллаж эхлээд байна
Бизнесийн үйл ажиллагаа, олон улсын орлого зарлагын дата цуглуулдаг YELP мэдээллийн баазын дүгнэлтээр цар тахлын улмаас хөл хориотой байгаа улсуудад машингүй гудмуудын ашиг орлого, татвар толгой цохиж байгааг онцолжээ.
Монголчуудын Гэрэлт Гудам гэж нэрлэсэн, залуус хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан гудамд цагийн хуваарийн дагуу машины хөдөлгөөнийг хязгаарладаг байсан билээ. Яг үүнтэй адилаар огт тээврийн хөдөлгөөнгүй, эргэн тойрондоо бар, ресторан, кофе шоп ихтэй гутамжууд цар тахлын үеэр орлого ихтэй ажиллаж байгааг тогтоосон байна.
Одоогоор манай Монгол улсад Мишээл Стрийт буюу тээврийн хөдөлгөөнгүй, үйлчилгээний байгууллага олонтой стрийт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дархлаажуулалтад хамрагдсан хүмүүс авч гарах замаар бараа бүтээгдэхүүнээ авч гараад, салхилах, явган алхах гэх мэтээр цагийг хөгжилтэй өнгөрүүлж, нийгэмших тун дуртай байгаа юм.
Мөн үйлчлүүлэгчид машины хөдөлгөөнгүй гудманд амар тайван алхах нь тухтай, аюулгүй мэдрэмж төрүүлдэгт илүү татагдаж, хөл хөдөлгөөн өрнөж байдаг аж.