Сонгогчийн лавлах 1800-2800 утас ажиллаж эхэллээ

Сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах байрны байршил, саналаа хэрхэн өгөх талаар болон сонгуулийн хууль тогтоомжтой холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой лавлах утас ажиллаж эхэлснийг СЕХ-ноос мэдэгдлээ.

Уг 1800-2800 дугаарт та ажлын цагаар, жирийн үүрэн холбооны үнээр залган мэдээлэл авах боломжтой юм байна.

Сонгогч та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ https://election.burtgel.gov.mn линкээр нэвтрэн орж, заавал шалгахыг мөн сануулаад байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт монгол орон даяар 2021 оны 6 дугаар сарын 9-нд явагдана. Энэ өдөр бүх нийтээр амрах хуулийн зохицуулалттай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *