Э.Ананд хүүгийн хагалгааны зардал бүрдэж, БНСУ-ыг зорих гэж байна

Хүнд хэлбэрийн хавдартай Э.Ананд хүүгийн эмчилгээний зардал буюу нийт 380 гаруй сая төгрөг монголчуудын хандиваар бүрдэж, тэрээр БНСУ-ыг зорин эмчлүүлэх гэж байна.

Бяцхан хүү Э.Ананд өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд нурууны нугалмуудын түвшинд 11.8 см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон.

Хүүг Монголд эмчлэх боломжгүй бөгөөд БНСУ-ын “Soon Chun Hyang Seoul University Hospital” эмнэлэг эцсийн найдвар нь болжээ. Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн байна.

Гэвч БНСУ-д очин удаан эмчилгээ хийлгэх тул тооцоолоогүй зардал их гарахаар төлөвтэй байгаа ажээ. Иймд та бүхэн тусламжийн гараа сунгаж, Э.Ананд хүүд амьдрал бэлэглээрэй.

Төрийн банк: 102700381773 Даваа /Ээж/

Хаан банк: 5447233328 Цэцэгжаргал /Эмээ/

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *