Ц.Оюунгэрэл ”Иргэний оролцооны нэгдэл” нам байгуулжээ
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өчигдөр /2021.05.12/АН-аас гарч буйгаа мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр шинэ нам байгуулж буйгаа зарлаж, технологид суурилсан намын үйл ажиллагаа бүхий шинэ платформоо танилцууллаа.
Ц.Оюунгэрэл “Залуус, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө энэхүү шийдвэрийг гаргалаа. Ардчилсан намд байхдаа тэдний төлөө олон зүйл хийхийг хичээсэн ч чадсангүй. Бүтэн 10 жил алдаж онож хичээсээр байсан ч хүссэн манлайлал, реформыг үүсгэж чадсангүй. Улс төрд 30 жил болсныхоо дараа эргээд харахад улс төр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд монополь орчинг бий болгосон хэвээр байна. Чадварлаг залуусыг улс төрд оруулах хүсэл байдаг. АН-д байхдаа үүнийг хэрэгжүүлэх гээд чадсангүй. Үлдсэн улс төрийнхөө замналаа залуустаа зориулмаар байна. Өнгөрсөн хугацаанд өөрт нь зүтгэж байсан дарга нарын төлөө ажилламааргүй байна” гэлээ.
Цахим хурал, цахим санал асуулга хийх, цахим оролцооны бүх үйл ажиллагааг зохицуулсан “Иргэний оролцоо” аппликэйшнээ долдугаар сард албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.