ЭМЯ: Коронавирусийн 585 тохиолдол илэрч, ЕСӨН хүн НАС БАРЛАА
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.05.13/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 585 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 47300 болж байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 1 нь зөөвөрлөгдсөн, 478 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 106 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнгөрсөн хоногт есөн хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралтын тоо 193 боллоо.
ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээлэл өгч байна.
Мөн 1548 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 37281 боллоо.
- Хөнгөн 2444
- Хүндэвтэр 1451
- Хүнд 515
- Маш хүнд 116 буюу нийт 4525 өвчтөн эмчлүүлж байна. Түүнчлэн гэрийн ажиглалтад 4349 хүн байгаа. Үүнээс гадна 664 хүнд тандалт судалгаа хийж байна.