М.Тулгат: МАН төсвөөс их хэмжээний мөнгө зарсан шоунууд хийлээ
АН-аас Засгийн газрын 100 хоногт үнэлэлт өгөх мэдээлэл хийлээ.
АН-ын дарга М.Тулгат “Эрх баригч МАН 2020 оны төсөвт тодотгол хийлгүй, үрэлгэн зарцуулалт асар их хийсэн. Бизнес эрхлэгчид сүйрлийн байдалд орсон. Энэ байдал үргэлжилсээр байна. 10 их наядын хөтөлбөр бол Засгийн газраас Монгол банкны хараат бус байдалд халдсан үйлдэл болсон гэж үзэж байна.
Ажлын байрыг нэмэгдүүлэх 3 хувийн хүүтэй зээл нь бодит амьдрал дээр ямар ч хүртээмжгүй байна. Уг зээл ард иргэдэд ойлгомжгүй, олдоцгүй, хүртээмжгүй байна. Бид энэ тал дээр хяналт тавьж ажиллана.
Улсын гадаад өр 32.2 тэрбум доллар болж өсчээ. Төсөв 2 их наядын алдагдалтай байхад 7 дугаар сарын 1-нээс хойш хөнгөлөлт үзүүлэх ямар ч боломжгүй. Ард иргэдийг Ерөнхийлөгчийн сонгуулиар төөрөгдүүлж байна.
Хатуу хөл хорионы үр дүнд давхар стандарт үүслээ. Энгийн иргэд хоригдож, дарга нар хоригдсонгүй. Энэ байдлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.
Төсвөөс их хэмжээний мөнгө зарсан шоу их хийлээ. УОК, НОК хоёр хоорондын ажлын уялдаагүй ажилласан. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой.