М.Мөнхшүрийг таниагүй алба хаагч гурван сарын цалингийнхаа 20 хувийг хасуулжээ

Өнгөрсөн сарын 27-ны өдөр ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж явах үедээ үүргээ гүйцэтгэж, гудамж талбайд эргүүлд гарч байсан цагдаагийн алба хаагч руу, намайг танихгүй байна уу хэмээн дарамталж, ёс зүйгүй аашилсан мэдээлэл цацагдсан.

Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 26-нд 11:40 цагт СХД-ийн нутаг дэвсгэрт 21-р хороолол орчимд цагдаагийн ахмад М.Мөнхшүр ..40 улсын дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцсон байна. Энэ үеэр зогсоож шалгасан алба хаагчийг хэл амаар доромжилж, зүй бусаар харьцаж байгааг хэд хэдэн жолооч харсан байна. Дээрх мэдээг зарим мэдээллийн сайтуудад нийтлэгдсэн даруйд тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар бичсэн байдаг.

Тэрээр “Ийм зүйл болоогүй сэтгүүлч нартай муудсан асуудал байгаа. Харин муудсандаа надаас хариу авч байна. Би тэр үед гэртээ байсан. Надад ямар ч ЛАНД маркийн машин байхгүй” хэмээн бичсэн билээ. Гэтэл өнөөдөр өглөө “Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүд” гэх нэртэй группэд үнэн болохыг баталж загнуулж , дарамтлуулсан алба хаагчийн эхнэр У гэгч эмэгтэй ЦЕГ-ын ХМТ-ийн Цагдаагийн ахмад М.Мөнхшүрт загнуулж цагдаагийн алба хаагч сахилгын шийтгэл ноогдуулж, цалингийн 20 хувь хасаж шийтгэж байгаад эхнэр нь гомдолтой байгаагаа бичжээ. Түүнчлэн “Худлаа гээд байсан үнэн шүү дээ. Яагаад манай нөхөр зүгээр ажлаа хийснийхээ төлөө арга хэмжээ авахуулж М.Мөнхшүр зүгээр өнгөрч байгаа юм бэ” гэжээ. Үүргээ гүйцэтгэж байгаад М.Мөнхшүрт хэл амаар доромжлуулж, дарамтлуулсан цагдаагийн алба хаагч эхнэр гурван хүүхдийн хамтаар амьдардаг. Мөн нөхөр нь ганцаараа ажилладаг учраас цалингийн арга хэмжээ авахуулах нь хүнд тусаж байгаагаа бичсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ташрамд мэдээлэхэд М.Мөнхшүрийг ЗГХЭГ-ын дарга , Хууль зүйн сайдын албыг 20 гаруй жил хашсан Ц.Нямдоржийн хамаарал бүхий этгээд гэх мэдээлэл бий. Мөн тэрээр уг асуудлыг нам дарах чадалтай хууль зүйн “Дэд сайд” артай гэдгээ ч зарлан тунхагласаар явжээ. “Дэд сайд” ар нь Ц.Нямдоржийн үг сөрж байсан түүхгүй тул тэрээр ийм бардам байсаар иржээ. Гэтэл түүний эдгээр том “Ар”-ууд нь энгийн алба хаагчийнхаа цалинг хасаад өнгөрсөн бололтой. М.Мөнхшүр нь цагдаагийн албанд ногоон гэрлээр тушаал ахиж цол нэмсээр өнөөгийн албан тушаалдаа очсон байдгийг ч гэрчлэх гэрчүүд цагдаа дотроо олон бий аж. Харин ийнхүү М.Мөнхшүрийг таниагүй гэсэн шалтгаанаар энгийн алба хаагч цалингаа хасуулж , эрх мэдэлтний хамаарал бүхий М.Мөнхшүр нь сүлжээний бизнесээ цэцэглүүлж , сошиолд сэтгүүлчийг занаж суух нь хэр шударга вэ? Ийнхүү нэгэн алба хаагчийн эхнэрийг хэлсэн шиг : Алба хаагчаа өөрийг нь таньсангүй хэмээн ёс зүйгүй харьцаж , ёс бус үйлдэл гаргасан М. Мөнхшүрийн гурван хүүхэд бүтэн хоолтой үлдэж, М.Мөнхшүрийг таниагүй зогсоож шалгасан энгийн алба хаагчийн гурван хүүхэд тал хоолтой гурвын гурван сарыг өнгөрүүлэхээр боллоо.

ЭХ СУРВАЛЖ: check.mn

Similar Posts

8 Comments

  1. It’s really a great and helpful piece of information. I am satisfied that
    you shared this helpful info with us. Please keep us informed
    like this. Thank you for sharing.

  2. Hiya very cool site!! Guy .. Beautiful .. Superb .. I’ll bookmark your blog
    and take the feeds additionally? I’m satisfied to search out numerous useful info right here
    within the submit, we’d like work out more techniques in this regard, thanks
    for sharing. . . . . .

  3. I think that what you published was actually very reasonable.

    However, what about this? suppose you composed a catchier post
    title? I am not saying your content is not
    solid., however suppose you added something that makes
    people desire more? I mean М.Мөнхшүрийг таниагүй алба хаагч гурван
    сарын цалингийнхаа 20
    хувийг хасуулжээ – iVoice is a little plain. You might glance at Yahoo’s home page
    and note how they create news headlines to grab viewers interested.

    You might try adding a video or a picture or two to grab
    people excited about what you’ve written. Just my opinion, it would make your website a little bit more interesting.

  4. I have to thank you for the efforts you have put
    in penning this blog. I really hope to check out the same
    high-grade content from you later on as well. In fact,
    your creative writing abilities has motivated me
    to get my own blog now 😉

  5. Having read this I thought it was extremely enlightening.
    I appreciate you finding the time and energy to put this short article together.
    I once again find myself personally spending way too much time both reading and
    commenting. But so what, it was still worthwhile!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *