МАН-ын Хяналтын хороо Ц.Анандбазарыг гишүүнчлэлээс хасах асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр /2021.05.12/ “ТV9” телевизийн ярилцлагын үеэр “Нөхөр Ц.Анандбазарыг хүмүүсийн гарсан гомдлын дагуу Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Хэрэв гэм буруутай нь тогтоодвол энэ хүн хариуцлагаа үүрэх ёстой. Буруугүй бол буцаад ороод ирэх ёстой. Тийм учраас энэ хүн УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуулах ёстой. Үгүй бол намаас нь түдгэлзүүл гэдэг асуудлыг ярьж байгаа. Хэрэв гэм буруугүй бол намдаа эргүүлж авна. Гэм буруутай бол намын тухай асуудлыг ярина” гэсэн юм.

Тэгвэл Ц.Анандбазарыг гишүүнчлэлээс хасах асуудлаар МАН-ын Хяналтын хороо өнөөдөр /2021.05.13/ хуралдаж, хэлэлцэхээр болсон байна. Намын Хяналтын хороо нь намын гишүүдийнхээ ёс зүй болон бусад асуудлыг авч хэлэлцэж намаас түдгэлзүүлэх, хөөх асуудлыг шийдвэрлэдэг байгууллага юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *