ЧУУЛГАН: НДШ-ийг хоёр хувиар бууруулах хуулийн төслийг дэмжлээ

Өнөөдрийн /2021.05.13/ Чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих эсэхийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс дэмжсэнд тооцож, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Уг хуульд эдийн засаг хүнд нөхцөлд байгаа учир нийгмийн даатгалын шимтгэлийг нийт хоёр хувиар бууруулах асуудлыг тусгасан байна.

Ингэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр 8.5 хувиар тооцохоор буюу НДШ-ийг нийт хоёр хувиар бууруулах тухай уг хуулийн төсөлд тусгажээ. Уг хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөхөөр заасан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *