Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ

Ирэх бямба гарагт буюу 2021 оны тавдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах тухай Засаг даргын албан даалгавар гарчээ.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой их цэвэрлэгээнд бүх нийтийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүд гадна хаягжилт, хашаа, хайс, хаалга, цонхоо угааж арчин, орчныхоо 50 мкв талбайн хог хаягдлыг цэвэрлэж, хамтран ажиллахыг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас уриаллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *