Ц.Анандбазарын МАН-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлжээ
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын МАН-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх шийдвэр гарчээ.
Тодруулбал, өнөөдөр /2021.05.13/ МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Ц.Анандбазарийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн билээ.
Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх ярилцлагадаа “Ц.Анандбазар УИХ-ын гишүүнээсээ өөрөө татгалзан шалгуулах хэрэгтэй. Бид намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа” гэсэн юм.