Jaden Smith орон гэргүй хүмүүс үнэгүй хоол идэж болох ресторан нээнэ
Бидний сайн мэдэх Карате Жаал киноны гол дүрд тоглосон, Жэйдэн Смит буюу Вилл Смитийн томм хүү бол хүний эрх, эрүүл энхийн төлөө үргэлж дуу хоолойгоо өргөж байдаг уран бүтээлч юм.
Тэгвэл тэрээр энэ жил 21 нас хүрч байгаагаа тохиолдуулан, Лос Анжелос хотод өөрийн гэсэн цагаан хоолтнуудын ресторан нээх гэж байгаа юм.
Тэрээр эх дэлхийгээ хайрлаж, хамгийн гол нь хүн өөрийн бие махбодын эрүүл байдлаа сайтар хамгаалах хэрэгтэй гэж үзсэнээр цагаан хоолтны зоогийн газар нээх гэж байгаа бөгөөд хамгийн гайхалтай хэсэг нь “орон гэргүй” гудамжны хүмүүс түүний ресторанд үнэгүй хоол идэж болох юм.
Уг ресторан нь “Би Чамд Хайртай” буюу өмнө нь орон гэргүйчүүдэд хоол тарааж өгдөг байсан түгээлтийн машинтай адил нэртэй байх аж.
Цар тахлын энэ хүнд хэцүү үед төлбөрийн чадавхи бүхий үйлчлүүлэгчид дараа дараа нь үйлчлүүлэх, орон гэргүйчүүдэд зориулан илүү төлбөр төлөх зарчммаар ажиллах аж.