Үйлчлүүлэгчийнх нь кард ажиллаагүй учраас сормуусыг нь хайчилжээ
Тик Ток дээр эрчимтэй бичлэг хийдэг гоо сайханч ээлжит бичлэг дээрээ нэгэн үйлчлүүлэгчийнхээ сормуусыг хайчилж байгаагаа хийсэн бөгөөд тайлбарт нь “Үйлчлүүлэгчийн кард ажиллахгүй байсан учраас өөр арга байсангүй” хэмээн бичжээ.
Тэрээр мөн тайлбар хэсэгт “хамгийн онцгүй үйлчлүүлэгч” хэмээн хаштагтай бичсэн нь дагагч болон үйлчлүүлэгчдийн урмыг хугалж, гоо сайханчийн гаргаж буй зан ааш хэтэрхий дээрэнгүй, бүдүүлэг байна хэмээн шүүмжилж байна.
Хэдийгээр нэмж хийсэн сормуусаа хайчилж байгаа ч тухайн үйлчлүүлэгчийн төрөлх сормуус ч мөн хамт хайчлагдаж байгаа нь харахад ч сэтгэл эмзэглэм, хэтэрхий зэрлэг харагдаж байв.
Хэрвээ үзүүлсэн үйлчилгээгээ буцаан авах хэрэгтэй юм бол цавуу арилгах цэвэрлэгч ашиглаж, сормуусыг салган авч болох байсхадд ийм бүдүүлгээр хайчилж байгаа нь тухайн үйлчлүүлэгчийн төрөлх төрхөнд ч сөрөг үр дагавар үзүүлж байгаад ихэнх хүмүүс шүүмжлэн хандаж байсан бол зарим нь сормуусны цавуу арилгагч гэх цэвэрлэгээний тусдаа материал байдаггүй учраас өөр аргагүй хэмээн өмөөрч байна.
Ямартай ч үйлчилгээний соёлоос хэт хазайсан эл үзэгдлийг та юу гэж дүгнэж байна вэ?