Нийслэлийн иргэдийн 95.7 хувь нь вакцины эхний тундаа хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд өчигдрийн /2021.05.13/ байдлаар “COVID-19” халдварын эсрэг дархлаажуулалтын эхний тунгаар 2953 хүн, хоёрдугаар тунгаар 1499 буюу нийт 4452 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 95.7 хувь буюу 912 938 нь вакцины нэгдүгээр тунд, 50.9 хувь буюу 485 461 нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин улсын хэмжээнд эхний тунг нийт 1 735 389 хүн буюу 83.9 хувь нь, хоёрдугаар тунг 637 459 хүн буюу 30.8 хувь нь тариулаад байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *