“Найзууд” цуврал эргэн ирэхэд 2 долоо хоног үлдлээ

Анх цхцагдаж эхлээд 25 жил өнгөрч буй, бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлого, хамгийн олон үзэгч, шүтэн бишрэгч цуглуулсан “Найзууд” цуврал энэ жилийн буюу 25 дахь жилийн ойн баяраараа онцгой ангиар эргэн ирэх гэж байна.

Тус цуврал нийт 10 бүлэг 236 ангитай бөгөөд бүх ангийн нэр нь “НЭГЭН УДАА” гэх тодотголтой байх бөгөөд шинээр гарах тусгай анги “Тэд нэгэн удаа эргэн нэгдсэн нь” гэх нэртэй байх аж.

Тус анги дээр гол дүрийн жүжигчид бүгд эргэн ирэх бөгөөд цуврал хийгдэж дууссанаас 20 жилийн дараах царай төрхөөрөө цуглацгааж буй аж.

Киноны хийц, төлөв байдал ямар байх нь тодорхойгүй ч энэ анги бол үзэгч, шүтэн бишрэгч нарын 20 гаруй жил хүлээсэн хүлээлтийг тайлах, тайтгарлын зориулалттай бүтээл байх болно хэмээжээ.

Тус ангийн найруулагчаар Late Night шоуны хөтлөгч, Бен Винстон ажиллаж байгаа ба 5 дугаар сарын 27-ны өдөр HBO MAX сувгаар цацагдах юм байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments