ЭМЯ: 515 хүнээс халдвар илэрч, ДОЛООН хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны ХМОНХ зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 7419 хүнээс шинжилгээ авахад 515 хүнээс халдвар илэрлээ. Ийнхүү нийт халдвар авсан хүний тоо 47548 боллоо. Үүнээс 472 нь Улаанбаатар хотод, 43 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн хугацаанд долоон хүн коронавируст халдварын улмаас нас барж, нийт нас баралтын тоо 200-д хүрлээ” гэв.