Мөнгөний ханш унавал юу болдог вэ?
Өдгөө дотоодын мөнгөний ханш нь байж болох хамгийн доод шатандаа хүртэл унасан, үүнээсээ болж 1.000.000 Больварын дэвсгэрт ч гаргаж, дотоодын мөнгөө эргэлтэд оруулах гэж хичээж буй Венесуэл улс бол 30 жилийн өмнө л гэхэд байгалийн баялаг ихтэй, дотоодын хуримтлал, сан нь ойрын хэдэн жилдээ хангалттай байсан билээ.
Гэвч ердөө уул уурхайн хөгжилд хамаг анхаарлаа хандуулж, гадны улсуудтай хамтран гэрээ хэлцээр хийж, газрын баялагтаа эдийн засгийн бүх баганаа тависнаар ийн нурж унахад хүрээд байгаа юм.
Тэгвэл дотоодын мөнгөн дэвсгэрт буюу больвараар хийж болох худалдан авалтын харьцуулалтыг та бүхэнд хүргэж байна.