Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтаар суллажээ
С.Зориг агсны хэрэгт яллагдаад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг өнөөдөр /2021.05.14/ батлан даалтаар гаргажээ.
Тодруулбал, Улсын дээд шүүхээс тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буюу шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаасан байна. Улмаар хяналтын шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн байна.
Хэргийг эргэн сануулахад, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноосон билээ. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нар эрүүдэн шүүсэн хэрэгт Б.Хурц нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг үндэслэн Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай Прокурорын дүгнэлт үйлдэж Дээд шүүх рүү хүргүүлсэн юм.
Харин Ц.Амгаланбаатар өмнө нь үйлдсэн гэмт хэргийн шийтгэлийн хугацаа үргэлжилж байгаа ажээ.