УОК: Кофе шоп, 10 хүртэлх хүнтэй сургалтын төв, бассейн, фитнесийг нээнэ
УОК мэдээлэл хийж байна.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байгаа бөгөөд эрдэмтэн, судлаачдын санлыг үндэслээд зарим хязгаарлалтыг цуцлах үйл ажиллагааг маргаашаас авч хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал,
- Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй
- Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй
- Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнес, заал/
- Бассейнуудыг 50 хувийн дүүргэлттэй нээхээр боллоо.
Долоо хоногийн дараагаас буюу 22-ноос нээх боломжтой үйлчилгээнүүдээ судалж байна”
Мөн 5-дугаар сарын 22-ноос 6-7 төрлийн үйл ажиллагааг нээнэ.
Үүнд ресторан, хоолны сүлжээ газрууд, томоохон захууд буюу худалдааны төвүүд, амралт, сувиллын газар, саун, орон нутаг явах, ирэх гэр мэт чиглэлүүдийг төлөвлөж байгаа ажээ.