Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хаврын мод тарилтаа эхлүүллээ
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ жил бүрийн хавар, намрын мод тарилтыг голлон зохион байгуулдаг. Энэ хаврын мод тарилт маргаашнаас буюу 5-р сарын 15-наас эхэлж, 6-р сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. Дэлхий нийтийг цочроосон цар тахалаас шалтгаалж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хаврын мод тариалалтыг нэгдсэн арга хэмжээ зохиох байдлаар тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гарсан.
Харин “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан 30-аас дээш хүн цуглуулахгүйгээр зохион байгуулах юм. Энэ хаврын мод тарилтаар 7 төрөл зүйлийн 3000 ширхэг мод тарихаар төлөвлөсөн. Мөн иргэдийг өөрсдийнхаа амьдарч байгаа орчиндоо мод тарьж хэвшихийг уриалж байгаа.
Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5,10-р сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлэд мод тарих ажил онцгой үүрэгтэй.
Байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлээр дүүрэн, амьдралынхаа хэв маягийг зөвөөр илэрхийлдэг иргэд аж ахуйн нэгжүүд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г зорин ирдэг өдрүүд айсуй.
Table 1 EUTHROX Dosing Guidelines for Pediatric Hypothyroidism cheap generic cialis LEARN MORE ABOUT multiple sclerosis at www