21 мянган аж ахуйн нэгж НДШ-ийн өртэй байна

Энэ оны гуравдугаар сарын 10-ны байдлаар 21 мянган ААН (160 мянган даатгуулагч), НДШ-ийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй байна.

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд  аж ахуйн нэгж байгууллага, даатгуулагч, сайн дурын даатгуулагч тус бүр 5,0 хувиар тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр болсон.

Цар тахлын үед нөхцөл байдал хүндэрсэн учраас Засгийн газраас долдугаар сарын 1 хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлсөн байгаа юм.  Долдугаар сарын 1-нээс НДШ-ийг төлж эхлэх бөгөөд иргэд аж, ахуйн нэгжүүд НДШ-ийг багасгах хүсэлтэй байна. Харин Засгийн газрын зүгээс НДШ-ийг бууруулах эсэхийг эргэн харахаар болоод буй юм.

Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 5 хувиар шат дараалан нэмэхээр болсон. Үүнд 2018 онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд хоёр хувь нэмэхээр болсон.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *