Дөрвөн ААН-ийн гурав нь Х тайлан ирүүлжээ

МҮХАҮТ-ийн гаргасан мэдээллээр 2020 онд нийт 132 мянган  ААН-үүд тайлангаа ирүүлснээс 98 мянга нь X тайлан ирүүлсэн ба 34 мянган ААН тайлангаа ирүүлсэн нь өмнөх оноос 27 мянгаар буурчээ. Энэ нь үндсэндээ мөн тооны ААН орлогогүй болсныг харуулж байна.

2020 оны бизнес итгэлийн индекс -0.28 гарчээ. Энэ нь гадаад зэх зээлд таагүй хандлагатай, экспортын өсөлт саарсан, ГШХО/гадаадын шууд хөрөнгө оруулалт/ буурсан 2015 оны индекстэй ойролцоо дүн болж байна. Бизнес итгэлийн индексийг бизнесийн орчин, бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр тооцож гаргадаг бөгөөд үндсэн үзүүлэлтүүд бүгд өмнөх оноос буурсан дүнтэй байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *