Баасан гарагийн үдэштэй төгс зохицох 10 кино

Хөл хорио тавигдаж, бүх байгууллага ажилдаа орсон энэ долооо хоног гэнэт их ажиллаад ядарсан уу?

Хэрвээ өнөөдөр гэртээ хариад баасан гарагийн намуухан үдшийг хайртай дотны аль эсхүл зөвхөн өөрөө өөртэйгөө өнгөрүүлэхийг хүсэж байвал хамгийн тохиромжтой 10 киног танд санал болгож байна.

10. This Is Spinal Tap (1984)

Алдартай хамтлагийн томоохон тоглолтод оролцсон түүхийг намтарчилсан болон комеди буюу инээдмийн хэтрүүлэгтэйгээр найруулж бүтээсэн уг бүтээл таныг хоёр цагийн турш инээлгэнэ.

 

 

9. The Wedding Singer (1998)

Хурим дээр дуулах ёстой дуучин нь атлаа сүйт бүсгүйд нь дурлаж орхивол юу болох бол? Адам Сандлерын карьерын эхэн үед гарч байсан энэхүү киног бүх цаг үеийн хамгийн инээдтэй кино ч гэж хэлдэг.

 

 

8. Big Trouble in Little China (1986)

Хорон муу хүчийг ялж, эрднийн чулууг хамгаалахын тулд хятдад очоод, кунг фугээр тулалдах холливуудын жүжигчид таныг инээлгэж, стрессийг чинь тайлахгүй байна гэж үгүй байх.

 

 

7. Shaun of the Dead (2004)

Гэнэт л зоминуудын дайралт эхэлж, тэр тусмаа ухаантай зомбинуудын сүрэгт хөөгдвөл яах вэ? Салсан эхнэр, хамгийн сайн найз, хйод аав болон ээжийгээ хамгаалах чухал үүрэг хүлээсэн Шауны адал явдлыг үзэхдээ элгээ мэдээрэй.

 

 

6. Ocean’s Eleven (2001)

Луйвар, дээрэм тонуулыг боловсон аргааг гйүцэтгэх царайлаг залуусын цуглаан. Энэ кино яг л өнөөх Ocean’s Eight-тэй адилхан. Гэхдээ гол дүрүүд нь халуухан бүсгүйчүүд биш Брэтт Пит, Жорж Клүүнэе нар байх болно.

 

 

5. Snatch (2000)

Мөн л царайлаг жүжигчин Брэтт Питийн гол дүрийг нь бүтээсэн, романтик бас хөгжилтэй киног хайртай хүнтэйгээ эсхүл хундага дарстайгаа хамт үзээрэй. Таныг ядрахаа марттал тань инээлгэх биз.

 

 

4. Galaxy Quest (1999)

Хамгийн их гэмт хэрэг бас аллагыг багтаасан хэрнээ бүх насныхан үзэхэд тохирсон уран зөгнөлт сансрын кино. Уг киноны гол дүрээс та Харри  Поттерын муухай ааштай багш Снейпийг олж харах болно.

 

 

3. Tommy Boy (1995)

Энэ бол бүх цаг үеийн баасан гарагийн орой хамгийн их тоглогддог кино бөгөөд шинжлэх ухаан, хошин шогийг зэрэгцүүлэн бүтээсэн гайхалтай бүтээл юм. Нэлээн ухаан шаардах хэрнээ хөгжилтэй. Догь байгаа биз?

 

 

2. Super Troopers (2001)

Нэг муу хөдөөний амьтад гэж дорд үзсэн шуналтай цавчигчийг орон нутгийн цагдаагийн албаныхан хамгийн хөгжилтэй бас догь аргаар хэрхэн номхруулахыг уг киноноос хүлээн авч үзээрэй. Гэмт хэргийн сэдэлтэй ч түүнийг нь анзааралгүй инээсээр байгаад дуусгачихлаг кино шүү.

 

 

1. Groundhog Day (1993)

Нэг л өдөр давтагдаж, нэг л янзын үйл явдал дунд дассан тэрээр дурласан эмэгтэйгээ өдөр бүр өөртөө дурлуулах гэж оролдож эхлэх болно. Эцэст нь хайр сэтгэл цаг хугацааны хүчийг дийлэх эсэх нь сонирхолтой.

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments