Өнөөдөр Гэр бүлийн өдөр тохиож байна

НҮБ-ын ерөнхий ассамблейн 1993 оны хуралдааны шийдвэрийн дагуу 1994 оноос эхлэн тавдугаар сарын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг.

Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 27 жил болж байна. Цагдаагийн байгууллагаас энэ өдрийг тохиолдуулан дараах ажлыг хийж хэрэгжүүлж байна.

– Хувь хүний хөгжил, зөв соёлтой амьдрах, иргэний ухамсар, үүрэг хариуцлагын талаар мэдээлэн сануулах, гэр бүлийн бусад гишүүдийнхээ эрхийг дээдлэх, алдагдаж хохирсон эрхээ хамгаалах, хангах чиглэлээр хууль эрх зүйн мэдлэг олгох видео мэдээ 48


– Гэр бүлийн эрүүл эерэг харилцаанд уриалсан зурган мэдээлэл 74 орчмыг бэлтгэн цахимд байршуулан тараахаас гадна эрүү хэв журмын нөхцөл байдал, хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл өгөх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, “мэдээлэх” үүргийг сурталчилах чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн энэ оны 1 дүгээр улиралд “Би ….байна” , “Хүүхэд хамгаалал” зэрэг 2 арга хэмжээг амжилттай зохион байгуулж ажилласан.

Эх сурвалж: ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *