Ж.Норжмаа: Миний охин Цэнхэр Үст Цэрэнгийн бэр болсноосоо хойш нэг ч өдөр тайван байж чадаагүй

Цэнхэр Үст Цэрэнгийн бэр болон гэрт нь орсноос хойш хэрүүл маргаанаас нэгээхэн ч салж чадаагүй Н.Байгалмаа монгол улсыг хөндлөн гулд туулан, тэмээтэй аялал хийдгээрээ ард түмэнд танигдаж, яваандаа Цэнхэр Үст Цэрэнгийн хэл амны бай болсоор олны нүдэнд өртсөн билээ.

Тэгвэл урд шөнө Н.Байгалмаагийн гэрт гал гарч, 33 настай тэрээр зуурдаар нас баржээ.

Энэ талаар түүний хууль ёсны нөхөр И.Нямдоржоос тодруулахад “Маш хүнд цохилт боллоо. Дараа албан ёсоор мэдээлэл оруулах болно. Одоо үүнээс илүү тайлбар хэлж чадахгүй нь” гэлээ.

Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач Налайхад байх гэр нь шатсанаас галд өртөж амиа алдсан байна. Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага 05.16-ны өдрийн 01:18 цагт Онцгой байдлын албанд иржээ. Уг гал түймэрт иргэн Б /33 настай, эмэгтэй/ өртөж нас барсан нь тэмээгээр аялагч Н.Байгалмаа байжээ.

Н.Байгалмаагийн ээж Ж.Норжмаа: Миний охин Цэрэнгийн бэр болж очсон цагаасаа хойш нэг ч өдөр сэтгэл нь тайван байж чадсангүй

Энэ тухай Н.Байгалмаагийн ээж Ж.Норжмаа өөрийн цахим хаягнаа лайв хийн мэдэгдсэн бөгөөд “Түмэн олон минь ээ энэ сайхан охиноо үүрд алдлаа. Сайхан охиноо зуурдаар явуулсан надад амьд явах эрх байхгүй ээ. Энэ алмас эмгэн үхэж далд ороогүйгээс нэг боллоо. Одоо би 2 зээгээ яана аа. Газар хатуу, тэнгэр хол байна”  хэмээн уйлж байлаа.

Мөн түүнчлэн тэрээр “Миний охин Цэрэнгийн бэр болж очсон цагаасаа хойш нэг ч өдөр сэтгэл нь тайван байж чадсангүй хэмээсэн юм.

Цэнхэр Үст Цэрэн: Бусдын зуурдын үхэлд хүртэл 6 жил утсаар ярьж мессэж бичилцэж ярьж үзээгүй хадам эхийг нь буруутгах түмэн

Энэ тухай Цэнхэр Үст Цэрэн өөрийн цахим хаягнаа эмгэнэл илэрхийллээ.

Тэрээр “Ямар аймшгийн, хатуу мэдээ сошиалаас сонсовоо? Бусдын ФБ хакердаж гэж хаширлаад байсан чинь талийгаачийн ээж лайв хийснийг хүмүүс явуулж итгэлээ. Шинэ гэрт ганцаараа хоноод шатсан ….  Бурхан минь… итгэж төсөөлж чадахгүй… Бусдын зуурдын үхэлд хүртэл 6 жил утсаар ярьж мессэж бичилцэж ярьж үзээгүй хадам эхийг нь буруутгах түмэн . Хэн нэгнийг хараах хэрэгтэй бол Цэрэнг буруутга, буруутга… Өчигдөрхөн гэр барилаа гэсэн хүн өглөө нь үүрд явах… Үйл үйлээ, үнээ тугалаа дагадаг энэ хорвоод балчир охидоо ийм эрт орхих юмуу? Салсан гэх ч хажууд нь хань түшиг болсон хүүдээ эмгэнэл илэрхийлье. Охиноо алдсан эх Норжмаад эмгэнэл илэрхийлье… Хорвоогийн хар цагаанийг арайхан ялгаж амжаагүй хоёр охиндоо эмгэнэл илэрхийлье…” гэжээ.

Түүгээр зогсохгүй Н.Байгалмаагийн өөрийнх нь цахим хаягнаа “Бидний хайрт хань, халамжит ээж маань, энхрий хайрт охин, Н.Байгалмаа маань 2021 оны 05 сарын 16 ны шөнө зуурдаар биднийгээ үүрд орхиж, нөхөж баршгүй их гарз хохирол, уй гунигийг үлдээн одлоо. Та минь эх болсон дэлхий, энхрий Монгол нутаг,үр хүүхэд элгэн садандаа эргэн төрөхийг хүсэмжлэн, сэтгэлийн цацал өргөнөм. Таны минь хөдөлмөрч хичээнгүй, шударга зан, гэгээн зам мөр, үйл бүхэн биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд орших болно. Мөнх тэнгэрийн орондоо тайван нойрс доо. Энэ хаяган дээрх пост нь талийгаачийн гэр бүлээс гаргаж буй албан ёсны мэдээлэл болно. Цаашид энэ талаар сайт болон сошиалд албан бус мэдээлэл тавихгүй байхыг хүсье” гэж бичжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments