Алдарт Эллэний шоу дахин хийгдэхгүй
Хамгийн их үзэгчтэй talk show болох Эллэний Шоу цаашдаа хийгдэхгүй боллоо. 2003 оноос хойш хийгдсэн тус шоу нийт 17 бүлэг, 189 ангитай юм. Шоуны үндсэн хөтлөгч Эллэн өдгөө 63 настай.
Тэрээр шоугаа хөтөлж эхлээд 5 жилийн дараа найз бүсгүйтэйгээ гэрлэсэн юм. Хожим ижил хүйстнүүдийн гэрлэлтийг 2015 онд Америкын 50 гаруй мужууд зөвшөөрснөөр түүний гэрлэлт албан ёсных болжээ.
Нөлөө бүхий оддыг давтамжтайгаар урин оролцуулдаг уг шоунд нийт 300 гаруй алдартан оролцож байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд Эллэнийг арын албаныхантайгаа бүдүүлэг дээрэнгүй харьцдаг гэх цуу яриа тархаж, шоуны нэр хүнд огцом унаж эхэлсэн юм. Түүгээр зогсохгүй хүрэлцэн ирсэн зочидтойгоо ч хүндэтгэлгүй харьцаж байгаа нь үзэгчдийн анхааралд өртөж байлаа.
Эмэгтэй алдартнуудын биед дураараа хүрэх, гадаад төрхөөр нь шүүмжлэх зэрэг үйлдлүүд нь ч олширч эхэлжээ. Үүнээс болж үзэгчдийн шүүмжлэл улам гаарч, шууд дамжуулалтыг хүлээн авагчдын тоо буурчээ. Энэ маягаар үргэлжилвэл олон нийт тухайн шоуг cancel culture буюу татгалзаж, эсэргүүцэх контентын жагсаалтад оруулах магадлалтай болжээ.
Ингээд Эллэн өнгөрсөн лхагва гарагт шоугаа өндөрлүүлж байгаагаа мэдэгдлээ. Нийгэмд хагарал, маргаан үүсгэж, бусдын нэр хүндэд халдах эрсдэлтэй болсноо мөн хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Хамгийн сүүлийн бүлэг ирэх 9 дүгээр сараас эхлэн цацагдаж, 2022 онд сүүлийн дугаараа гаргана гэв.
Ингэснээр Эллэний бүдүүлэг, утга учиргүй, үл хүндэтгэсэн шинж бүхий шоу эцэст нь нэг юм дууслаа хэмээн олон хүн сайшаасан байр суурьтай байна. Та Эллэний Шоу-г үзэж байсан уу? Хэрвээ тийм бол дахин нэг үзээд, дүгнэлт хийхийг санал болгож байна.