“Сандэй” худалдааны төвийн түрээслэгчид УОК-ын шийдвэрийг эсэргүүцэн жагсчээ

“Сандэй” худалдааны төвийн түрээслэгч, худалдаа эрхлэгчид амралтын өдрүүдэд УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж, жагслаа.

Тодруулбал, COVID-19 халдварын тархалт эрс өссөнтэй холбогдуулан  /2020.05.14/-ний өдөр  УОК-оос томоохон зах худалдааны төвүүдийг дахиад ажиллуулахгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Улмаар бизнес эрхлэгчид бүгд үзэл бодлоо илэрхийлсэн уриа лоозонг барин “Сандэй плаза” худалдаа үйлчилгээний төвийн өмнө ийнхүү амралтын хоёр өдөр эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулан зогссон байна. 

Тэдний хувьд,   энэ сарын 15-ны өдрөөс томоохон зах худалдааны төвийн үйл ажиллагааг нээнэ гэж мэдээлчихээд, энэ хуваарьтаа дахин өөрчлөлт оруулж, энэ сарын 22-ны өдөр болгон хойшлуулсанд бухимдаж байгаа аж. Мөн плаза статустай бусад захын үйл ажиллагааг нээчихээд биднийг ялгаварлаж болохгүй хэмээн байр сууриа илэрхийлжээ.  

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments