Коронавируст халдвараар нас барсан хүний тоо 214 хүрлээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хүний сорьцод шинжилгээ хийхэд 533 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 49,175 боллоо.

Мөн хугацаанд 1,065 хүн эдгэрсэн бол долоон хүн уг өвчний хүндрэлээр эндэв. Нас барсан хүмүүсийн тухайд 53-79 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Өнөөдрийн байдлаар 41,844 хүн коронавирусийн халдвар аваад эдгэрсэн бол 214 хүн коронавируст халдварын шалтгаанаар нас бараад байгаа юм.

Одоогоор 4,087 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

  • Хөнгөн-2,100
  • Хүндэвтэр-1,378
  • Хүнд-494
  • Маш хүнд-115 байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *